Monday, December 21, 2009

Verdi's Rigoletto

A.Duma-giin Haani ordni zugaa tsengel gedeg zohiol deer undeslen bichigdsen, Verdi-giin duuri Rigolettog 2 honogiin umnu MDBT-m uzvee.

Монголоор бичих гээд үзий ккк.. Ойрноос крилл үсгий байрлалаар шивж сураад байгаа. Хэхэ мэдээж 10 хуруу... Сонирхолтой нь яг яаж ялгаж бичээд байгаагаа мэдрэхгүй байгаа хэхэ . Кэибоардаа хараад зориуд ухамсарлаж бичих гэхээр л чадахгүй болчихийн,, харин бичиж байгаа юмандаа анхаарлаа хандуулбал овоо хурдан шүү ..

1851 онд Венецийн театрт анх тавигдаж байсан, манайд бол 1981 оноос хойш тавьж байгаа гэнэ. Вэрдигийн 3 том бүтээлийн нэг гэдэг, дажгүй байлээ.
Гол дүрүүдэд,
Дашпэлжээ, Түмэндэмбэрэл, Туяа дуулж, найруулагчаар Цэрэндолгор, о/ удирдаачаар Бэхбат гэсэн байхаа ажилласан блаа. Хоор нь маш сайн байсан, даанч хоормастераар хэн байсныг санадаггүйээ..

Энэ жил үзсэн дуурийн ихэнх нь Түмэндэмбэрэл, Туяа 2 гол дүрүүдэд тоглосон байгаад байна даа. Манайхан ч дуурь үзэхгүймаа. Театр хоосон шахуу л байсан. Гараад ирсэн харих замд, хошин шог тоглож байгаа Соёлын Төв Өргөөний үүд дүүрэн машинтай л байлээ лол ...