Showing posts with label philosophers' stone. Show all posts
Showing posts with label philosophers' stone. Show all posts

Thursday, March 1, 2012

Богд багшдаа залбиръя

Богд багшдаа залбиръя  Eh survalj:  Pureviin Badral

Чиний мөн чанар төрөх, үхэхээс ангид мөнхийн ахуй. Давалгаа үүсч, замхарна. Гэвч далай далайгаараа үлдэнэ. Хэрэв бид дотоод гүн рүүгээ өнгийх юм бол зуурдын давалгаа биш, үүрдийн далай гэдгээ ойлгоно.

Ошо

Тоо томшгүй бурхад залравч үл сэхээрэх догшин балмад, харанхуй бүдүүлэг цөвүүн цагийн хүмүүст гэгээрлийн ариун замыг нээгч богд багшдаа залбиръя.

Бурхан багшийн наран гиймэл дүр цагийн эрхээр бүдгэрэхэд итгэл найдвараа алдсан хөөрхийст Ялж төгс нөгчсөнийг орлон үйлсийг нь бадраагч авралт багшдаа залбиръя.

Амгалан ажрагчийн гурван биеийн чимэгт хүрд уран аргын хувилгаан шидээр орчин цэнгэхдээ эгэл жирийн дүрээр зон олонд туслагч нигүүлсэнгүй багшдаа залбиръя.

Хир буртаг үл халдах төрөлх жаргалант оршихуй, сав шим ертөнц бүхний түгээмэл мөн чанар, үүсгэл төгсгөл үгүй үнэмлэхүй бодь сэтгэл тандаа залбиръя.
Та бол богд багш минь. Та бол ядам бурхан минь. Та бол дагина, сахиус минь. Хэзээ гэгээрэх хүртлээ би танаас өөр авралыг эрэхгүй. Энэ яваа нас, зуурдын сансар, хойтын төрөлд ч энэрэл хайрын гохоороо гохдож, сансар нирвааны хоёр туйлаас гэтэлгэж, ид чадал бүхнийг соёрхон, ашдын өмөг болж, аюул бүхнээс хамгаалж хайрла.

Богд багш тандаа тахил өргөж, залбирч биширсний хүчээр өлзий бүхнийг соёрхогч та минь өчүүхэн шавь намайгаа урам баярын цогоор дагуулах болтугай. Адислаж хайрла.
Нэгээхэн удаа олдсон чөлөө учралт хүмүүн заяа эргэж олдошгүй, нисэн одох тохиол учир ашиггүй амьдралын аар саарханд тушигдалгүй амин шимийг нь хүртье. Адислаж хайрла.

Хойшид тохиож болох муу заяаны өрвөлзсөн түймрээс сэргийлж, чин зүрхнээсээ гурван эрдэнэд итгэн, нүглийг цээрлэж, буяныг хөгжөөе. Адислаж хайрла.

Харанхуй мунхаг, хүслийн шоронд буй амьдралаа эрх чөлөө гэж эндүүрэлгүй, ариун ном, хутагтын баялгийг эзэмшье. Адислаж хайрла.

Үйлийн эрхээр төөрч яваа амьтан бүхэн миний ижий. Өнө эртнээс ахин дахин ачлан тэтгэснийг нь санаж, өвдсөн үрээ энэрэх эхийн сэтгэлээр уучлан хайрлая. Адислаж хайрла.

Зовлонг хэзээд үл хүсэх, жаргалд хэзээд үл ханахын хувьд бусад амьтан надтай адилхан гэдгийг ухаарч, бусдад баяр жаргал хайрлаж явъя. Адислаж хайрла.

Аминч бэртэгчин сэтгэл өөрөө зовлон бүхнийг үндэс тул аливаа бурууг өөрөөсөө эрж, ад чөтгөр болсон би-гийн үзлийг даръя. Адислаж хайрла.

Эх болсон хамаг амьтныг хайрлах сэтгэл нь энгүй баян гэгээрлийн үүд учир өөрт минь дайсагнавч өр зүрхний хайраа тэдэнд зориулъя. Адислаж хайрла.

Сав, шим ертөнц бузар буртгаар дүүрч, зовлон зүдгүүр хур мэт асгаравч хилэнцэт үйлийн үр барагдаж, ариусан цэлмэхийн дохио хэмээн ухаарч саар бүхнийг сайн сайханд хувиргая. Адислаж хайрла.

Мөн чанарыг таних ухааны үр, үнэмлэхүй гэгээн амгаланд ууссан огторгуй мэт бясалгалаар билгийн чанадад хүрье. Адислаж хайрла.

Юмс үзэгдэл бүхэн зүүдний үзэгдэл, усны саран мэт хоосон. Гэвч шалтгаан, үрийн шүтэн барилдлага хуурмаггүй. Энэ хоёр ухаарлыг оюун санааны агаарт харшилдуулж биш, эвцэлдүүлж оносноор төв үзлийн мөрийг олъё. Адислаж хайрла.

Төрөх, үхэх, зуурдын гурван орчлыг бурхны гурван биед хувиргах бясалгалаар эгэл үзэгдэл хийгээд шуналын хирийг угааж, аливаа тусгал бүрийг арилсан гэгээн орноо ургуулъя. Адислаж хайрла.

Зүрхний найман дэлбээт төв судсын ордонд богд багш таныгаа залсны үрээр гэгээн гэрэл, илбийн бие хослон хурах бодь хутгийг энэ төрөлдөө нээе. Адислаж хайрла.
Бодь мөрийн сэжүүрээс барьж амжилгүй нөгчих цаг тулгарвал богд багшийн шууд гэтэлгэх гүн увдисаар ариун дагшин ертөнцөд одъё. Адислаж хайрла.

Хаа ч төрсөн таныхаа лагшин, зарлиг, тааллын нууц санг барих ууган шавь тань болъё. Адислаж хайрла.

Чин зүрхний залбирлыг минь сонсоод богд багш бээр адислахын тулд баясан мөшөөх дүрээр оройд минь заларч ирээд, зүрхний лянхуа цэцгийн хүйсэнд өлмийн гэгээгээ бат оршуулмуй.

(Богд багшийн тахилга гүрү ёогийн судраас) 

Tuesday, March 8, 2011

Эйнштэйний хэлсэн 10 сургамж


Aigui taalagdsan tul uur gazraas chireed irlee..
Эйнштэйний хэлсэн 10 сургамж

1. Сониуч зандаа хєтлєгд. “Надад ямар нэг онцгой чадвар байхгvй дээ. Би зєвхєн туйлын сониуч зантай л хvн.” Ямар зvйл чиний хорхойг хvргэж, сониуч занг чинь єдєєдєг вэ? Тэр л сонирхсон зvйлдээ vнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй.

2. Цєхрєшгvй зан гэдэг бол vнэлж баршгvй эрдэнэ. “Би тийм сод ухаантай биш, би зєвхєн тулгарсан асуудлуудад илvv удаан хугацаа зарцуулдгаараа л танаас ялгарах байх. Та харин тэсвэртэйгээр бvхнийг давж, зорьсон зогсоолдоо хvрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод vздээ. Тvvний vнэ цэн нь дугтуйн дээр наасан vеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хvртэл байдаг.

3. Одоо цагт анхаарлаа хандуул. “Vзэсгэлэнт бvсгvйг vнсэж байхдаа ч алдаа гаргалгvй жолоо барьж буй залуу бол, vнэндээ vнсэлтэнд тэгтлээ анхаарал хандуулаагvй л гэсэн vг.” Чи юуг ч хийж болно, харин бvгдийг хийж чадахгvй. Ухаанаа тєвлєрvvлэх эсэхээс л амжилт, алдаа хоёрын ялгаа гардаг даа.

4. Тєсєєлєл хамгийн хvчтэй. “Тєсєєлєл дотор бvгд бий. Энэ бол ирээдvйн одоо цаг юм. Тєсєєлєл бол мэдлэгээс ч илvv чухал шvv. Оюун ухааны мєн чанар нь хэр их зvйл мэддэгээс бус, харин хэрхэн амжилттай тєсєєлж чаддагаас л хамаардаг.

5. Алдаа гарга. “Хэзээ ч алдаа гаргаж vзээгvй хvн бол хэзээ ч шинэ зvйл туршиж vзээгvй гэсэн vг”. Алдаа гаргахаас хэзээ ч бvv ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бvтэлгvйтэл биш. Ямар нэгэн том амжилтанд хvрэхийн тулд хvмvvс доод тал нь 3 удаа алдаа гаргадаг гэнэ.

6. Єнєєдрєєр амьдар “Би хэзээ ч ирээдvйн тухай боддоггvй. Тэртээ тэргvй тэр удахгvй л хvрээд ирнэ шvvдээ.” Чиний ирээдvйн эхлэх цэг бол яг одоо чиний байгаа “одоо цаг” чинь шvv дээ. Одоо цагийг єчигдєр юмуу маргаашаар сольж чадахгvй.

7. Vнэ цэнийг бvтээ. “Хичээл зvтгэл чинь амжилт авчирснаас vнэт зvйл vлдээх нь илvv чухал.” Зєвхєн амжилт, нэр алдрын тєлєє цагаа бvv vр. Vvний оронд vнэт зvйл бvтээхэд цагаа зарцуул. Хэрэв чи vнэ цэнэтэй нэгэн болчихвол, амжилт араас чинь аяндаа хvрээд л ирнэ.

8. Єєр vр дvн vзнэ гэж бvv найд. “Нэг зvйлийг дахин дахин хийж єєр єєр vр дvнд хvрэхээр оролдох нь жинхэнэ тэнэглэл”. Чи нэг л зvйлийг єдєр бvр хийснээр єєр vр дvнд хvрч чадахгvй. Тогтсон ажлын хуваариар єдєр бvр нэг л зvйлээ хийдэг хvн гэнэт єєр vр дvн vзнэ гэж байх уу? Хэрэв амьдралаа єєрчилье гэж бодож байгаа бол чи єєрєє єєрчлєгдєх ёстой.

9. Мэдлэг бол туршлагаар бий болдог “Мэдээлэл бол хараахан мэдлэг биш. Мэдлэгийн цорын ганц эх vvсвэр нь туршлага л бай¬даг.” Ямар нэг асуудлын талаар чи хэн нэгэнтэй ярилцаж болно л доо, гэхдээ тэрхvv хэлэлцvvлэг нь зєв¬хєн онолын талын ойлголт л єгнє. Тухайн асуудлыг “мэдье” гэж бодож байгаа бол туршлага хуримтлуулах хэрэгтэй.

10. Дvрмийг нь сур, тэгээд илvv сайн тогло. “Чи тоглоомын дvрмийг л сурах хэрэгтэй. Дараагаар нь чи хэнээс илvv тоглох хэрэгтэй” Бvх зvйлсийг хураангуйлаад чиний хийх ёстой хоёрхон зvйл байна гээд тєсєєлье. Тэгвэл хамгийн эхний зvйл нь чи тоглох гэж буй тоглоомынхоо дvрмийг сайн сурах хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал. Дараагаар нь харин хэнээс ч илvv тоглохыг чармайх хэрэгтэй. Хэрэв чи хоёуланг нь хийж чадвал, амжилт чинийх.

Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 7 сургамж

1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.

2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.

3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.

4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.

5. Надад єєр шинэ зvйл сурхад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.

6. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох юм.

7. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм